Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах нэгэн гайхалтай боломж

Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хүрэх зам нь хөрсний дороос олдох боломжтой юм.
Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хүрэх зам нь хөрсний дороос олдох боломжтой юм.

By Martin Lemoine

Ази тивийн хөгжиж буй улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэг хүртэл хувийг бүрдүүлж, гадаад валютын нөөцийнх нь чухал эх үүсвэр болдог нэгэн салбар бий. Энэ салбарыг Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хангахад ашиглах бүрэн боломжтой. 

Улс орнуудын хөгжлийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд туслах үлгэрт гардаг шиг “шидэт сум” байдаг болов уу? Харамсалтай нь байхгүй. Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын (ТХЗ) эхний зорилт болох ядуурлыг үгүй болгох зорилт гэхэд л олон чиглэлд өргөн хүрээтэй, далайцтай үйл ажиллагаа авч хэрэгжүүлэхийг шаардаж буй хүндхэн даалгавар болоод буй.   

Улс орнуудын хөгжлийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд туслах үлгэрт гардаг шиг “шидэт сум” байдаг болов уу? Харамсалтай нь байхгүй. Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын (ТХЗ) эхний зорилт болох ядуурлыг үгүй болгох зорилт гэхэд л олон чиглэлд өргөн хүрээтэй, далайцтай үйл ажиллагаа авч хэрэгжүүлэхийг шаардаж буй хүндхэн даалгавар болоод буй.   

Гэвч хэмжээний хувьд маш том төдийгүй ач холбогдлын хувьд чухал нэгэн салбар ТХЗ-уудын хэрэгжилтэд онцгой хувь нэмэр оруулах чадвартай хэдий ч төдийлөн танигдаж чадаагүй байна. Энэ бол хөдөө аж ахуйн салбар юм. Ихэнхи хөгжиж буй орнуудын ажиллах хүчний талаас илүү хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг. Гэсэн хэдий ч хүн бүрийг хүнсээр хангаж чадахгүй л байна. Ази, Номхон Далайн бүс нутгийн улам бүр өсөн нэмэгдэж буй хүнсний хэрэгцээг хангахын тулд 2050 он хүртэл жил бүр 120 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэсэн судалгаа буй.    

Шаардлагатай байгаа энэхүү хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг хувийн хэвшил гаргах хэрэгтэй. Харин үүнийг бодит болгох цорын ганц арга нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх явдал юм. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үнэ цэнийн сүлжээ нь хөдөө аж ахуй, боловсруулалт болон үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүд зэргээс бүрдэх бөгөөд ургамлын үрийг гаргаж авахаас эхлээд хүнсний зах дээр бүтээгдэхүүн болон борлуулах хүртэл олон үе шатыг дамждаг. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь салбарын бүтээмж болон чанарыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ фермерүүдийг зах зээл, худалдан авагчидтай нь холбох замаар бүтээгдэхүүнээ зарж борлуулахад нь дэмжлэг үзүүлдэг.

АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудын дийлэнхийн дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэг хүртэл хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг. Мөн экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт зэргээр дамжуулан гадаад валютын нөөцийн нэн чухал эх үүсвэр болдог. 

Гэсэн хэдий ч хөдөө аж ахуйн салбар нь хөгжлийн хувьд ихээхэн хоцрогдолтой, тархай бутархай байна. Дэлхийн нийт 500 сая жижиг фермерүүдийн 400 сая орчим нь Ази тивд үйл ажиллагаа явуулдаг. Тэдний дийлэнх нь санхүүгийн асуудлаас болоод хоцрогдмол,  хөдөлмөр зарцуулалт ихтэй технологи ашиглаж байна. Химийн бордоо хэт их хэрэглэн, хоцрогдсон газар тариалангийн арга барил ашигласны улмаас Ази тивийн хөдөө аж ахуй эрхлэх боломжтой газар нутгийн тал хэсэг нь хөрсний элэгдэл доройтолд оржээ. Цаашлаад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөөц, боломж хумигдах эрсдэл бүс нутгийн хөгжиж буй орнуудын өмнө тулгараад байна.

[tweet="Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар тулгарч буй асуудлыг шийдвэрлэж, ТХЗ-уудад хүрэх нь" text="Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар тулгарч буй асуудлыг шийдвэрлэж, ТХЗ-уудад хүрэх нь"]

Тулгамдаж буй эдгээр асуудлыг хөдөө аж ахуйн бизнесийг хөгжүүлэх замаар шийдвэрлэснээр ТХЗ-уудын бараг дийлэнхид эерэг үр дүн гаргах боломж байгаа нь сайшаалтай хэрэг юм. АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжиж буй хөдөө ахуйн үйлдвэрлэлийн төслүүдийн хэрэгжилтээс үүнийг харах боломжтой:

  • ТХЗ 1, Ядуурлыг арилгах: Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд болон жижиг фермерүүдийн хоорондын газар тариалангийн загвар гэрээнд дэмжлэг үзүүлсний үр дүнд фермерүүдийн орлого хоёр дахин нэмэгдэж, энэ нь тэднийг тогтвортойгоор ядуурлаас гаргаж байна.  Бангладешийн касава ногоо тариаланчидЭнэтхэгийн халуун чилигийн тариалан эрхлэгчидВьетнамын цэцэгчид болон БНХАУ-ын махны чиглэлийн шувуу үржүүлэгч фермерүүдийн 
  • жишээнээс үүнийг бид ажигласан юм. Цаашид үүнтэй ижил үр дүнг Бутан улс дахь самарын аж ахуй эрхлэгчид, Бангладешийн төмсний тариаланчид, Зүүн Тимор болон Папуа Шинэ Гвинейн кофены тариалан эрхлэгчдээс хүлээж байна.
  • ТХЗ 2, Өлсгөлөнг тэглэх: БНХАУ-ын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрт санхүүжилт олгосноор олон сая хэрэглэгчийн хүнсний аюулгүй, баталгаат байдлыг сайжруулж чадсан.  
  • ТХЗ 5, Жендэрийн тэгш байдал: Вьетнамын цэцгийн бизнес эрхлэгч Хасфарм хэмээх аж ахуйн нэгж АХБ-наас санхүүжилт авсныхаа дараа эмэгтэй ажилчид болон удирдлагынхаа нийт ажилчдад эзлэх хувийг гуравны хоёрт хүргэж нэмэгдүүлжээ. Үүнтэй төстэй жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг бид дийлэнх зээлдэгчидтэйгээ тохирон хэрэгжүүлж байна.
  • ТХЗ 8, Найдвартай ажлын байр: Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлж буй бидний дэмжлэгийн үр дүнд үйлдвэрлэл, үйлчилгээний олон мянган ажлын байр шинээр бий болсон. Эдгээр ажлын байрнууд нь бүгд нийгмийн даатгалд хамрагдсан байна.
  • ТХЗ 12, Хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэл: Хөдөө аж ахуйн салбарын дэлхийн хэмжээний томоохон үйлдвэрлэл эрхлэгч болох Оламтай хамтран кофены тогтвортой бөгөөд ёс зүйтэй үйлдвэрлэл, хэрэглээг дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд тус компаний 20,000 гаруй гэрээт фермерүүдэд ургацын чанар болон бүтээмжээ сайжруулахад нь дэмжлэг үзүүлж байгаа юм. 
  • ТХЗ 13, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлэх үйл ажиллагаа: Бутан улсын нэгэн компанид оруулсан хөрөнгө оруулалтын хүрээнд хөрсний доройтолд өртсөн уулын хормой, бэлийн бүсэд 10 сая самрын модыг 15,000 фермерүүдийн оролцоотой тариалсан нь нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлыг бууруулсан бөгөөд хөрсний нөхөн сэргээлт хийх замаар уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлж чадсан. 

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарын далайцыг нэмэгдүүлвэл асар өргөн хүрээнд өөрчлөлт гарах боломж буйг эдгээр жишээнүүд баталж байна. 

Гэхдээ зөв зүйтэй, оновчтой хийж хэрэгжүүлсэн тохиолдолд л үр дүн гарна. Фермерийн аж ахуй эрхлэгч, яруу найрагч Вэндэл Бэрри “Сайн шийдэл нь нэгээс олон асуудлыг шийдвэрлэх төдийгүй шинэ асуудал үүсгэдэггүй”  хэмээн тэмдэглэсэн байдаг. Асуудлыг шийдвэрлэх оролдлогууд нь эерэг эсвэл сөрөг үр нөлөө үзүүлж болдог. Харин хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хувьд тариалалт, байгаль орчин, ус болон эрчим хүч зэргийн харилцан уялдаанаас хамааран гинжин үйлчлэл үзүүлэх магадлалтай юм. Асуудлыг шийдвэрлэх оролдлогууд нь үр ашгийг хамгийн өндөр түвшинд аваачиж, эрсдлийг аль болох багасгавал зохино.

[tweet="Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хүрэх зорилгоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг шат ахиулах" text="Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хүрэх зорилгоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг шат ахиулах"]

Үүнд өндөр ач холбогдолтой гурван талбар бий. Эхнийх нь бордоо. Хэрэв бордоог буруу ашиглавал хөрс, усыг бохирдуулж ихээхэн хор хохирол учруулна. Харин азот, фосфор, калийн зохистой агууламж бүхий экологийн хувьд ээлтэй холимог бордоог ургамалд алгуур шим болгон өгснөөр эдгээр эрсдлийг бууруулах боломжтой. БНХАУ болон Энэтхэгийн бордоо үйлдвэрлэгчид эдгээр шинэлэг бүтээгдэхүүнийг дэмжин ажиллаж байна.

Хоёрдугаарх талбар нь усалгаа юм. Ази тивд үерийн усыг усалгаанд түгээмэл ашигладаг боловч энэ арга нь үр шим муутайгийн дээр газрын элэгдэл, хорт давсжилтыг нэмэгдүүлж, хүрээлэн буй орчинд нөлөөлдөг. АХБ-ны хөрөнгө оруулалтаар Армени, Индонези, БНХАУ болон Вьетнамд хэрэгжүүлж буй хүнсний ногоо, цэцгийн тариалалтаас харахад дуслын усалгаажуулалт нь илүү үр дүнтэй байсан бөгөөд хүлэмж гэх мэт хяналттай орчинд бүтээмж болон чанарыг нэмэгдүүлж байжээ.

Гуравдах чухал талбар бол мал амьтан юм. Ядуу өрхүүдийн үндсэн хөрөнгө нь ихэвчлэн мал болон тэжээвэр амьтад байдаг. Гэвч малаас гарах хаягдлыг зүй зохистой шийдвэрлээгүй тохиолдолд хөрс, ус ноцтой бохирдох магадлалтай. Малаас мөн хүлэмжийн хий буюу метан ихээр ялгарч байдаг тул малын тоо, толгойг хэт нэмэгдүүлэх нь уур амьсгалд сөрөг нөлөөтэй. Харин мал аж ахуйн хаягдлыг дахин боловсруулж, органик бордоо үйлдвэрлэдэг, эсвэл цэвэр эрчим хүч гаргах биохий бэлтгэдэг компаниудад дэмжлэг үзүүлснээр эдгээр эрсдүүдийг бууруулах боломжтой юм. Мөн малын эрүүл мэнд ба эрүүл ахуйн чухал ач холбогдлыг харгалзан АХБ бүс нутгийн тэргүүлэх мал аж ахуйн компаниудтай энэ чиглэлээр хамтран ажиллаж байна 

ТХЗ-уудад хүрэхийн тулд хөдөө аж ахуйн салбарт тогтвортой хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Урт хугацааны хөрөнгө оруулалт нь итгэлцлийг бий болгодог учир олон талуудыг нэгтгэх үр дүнтэй арга болдог. Тариалангийн талбайнх нь ойролцоох боловсруулах үйлдвэрт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зүгээс олон сая долларын хөрөнгө оруулалт хийснийг фермерүүд хараад хөрөнгө оруулагчид тэнд удаан хугацаанд ажиллахыг ойлгодог. Улмаар фермерүүд өөрсдөө хөрөнгө оруулалт хийж эхлэх бөгөөд цаашлаад төрөөс дэмжлэг үзүүлэх сонирхол нэмэгддэг. Чанартай хүнсний бүтээгдэхүүнийг орон нутагт нь үйлдвэрлэх нь хэрэглэгчдэд ч ашигтай. 

Хөдөө аж ахуйн бизнесийн салбарт илүү урт хугацааны хөрөнгө оруулалтыг татах чиглэлд АХБ тэргүүтэй хөгжлийн санхүүгийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цар хүрээг өргөжүүлэн тэлэх замаар ТХЗ-уудын хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулах ийм нэгэн боломж байгаа юм.